Уншихаа боливол сэтгэхээ болино.

2012-03-01,
Ухаантай хүн өөрт нь ашигтай болохоор дурладаг юм биш,харин хайр дурлалаас аз жаргалыг олж чаддагт л гол нь байгаа юм. Блэсс Паскал - Хэн нэгэн эрийн хүзүүгээр тэвэрсэн сайхан сэтгэлт бүсгүйн гар бол хувь заяагаар түүнд тэнгэрээс шидэгсэн аврах цагариг билээ. Жером К,Жером - Бүх юмыг заяа төөргөөрөө болог хэмээн зөнд нь орхидог хүн амьдралаа сугалаа болгон хувиргаж байгаа хэрэг. Томас Фюллэр - Урам хугарна гэдэг сул доройн шинж. Урам зориггүй,итгэл алдарсан хүмүүст бүү итгэ. Тэд ихэвчлэн чадал мөхөс хүмүүс байдаг. Густав Флобэр - Зовлонд бүү сөхөр,харин ч өөдөөс нь хоёр дахин эрс зоримог сөрөн угт. Вергилий - Шингэх нарнаар үзэгдэх сүүдрийнхээ хэмжээг хараад өөрийгөө том хүн гэж бүү бод. Пифагор - Олиггүй, мунхаг, бодлогогүй амьдарна гэдэг муу амьдарч байна гэсэн үг биш. Харин асар удаан үхэж байна гэсэн үг.Демокрит - Хүн төрсөнч байг, үхсэн ч байг, хөрөнгө, мөнгө, гэр орон, эдлэн эзэмшлээ алдсан ч байг, халаглаж өрөвдөх зүйл биш. Энэ бүхэн хүний юм бус. Харин хүнлэг эрхэм чанараа гээвэл тун хайран. Жинхэнэ өмчөө алдаж буй нь тэр. Эпиктет • http://www.mglradio.com

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax
"